Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

Монгол улсын хэмжээнд Улаанбурхан өвчний тохиолдол дахин 11-ээр нэмэгдлээ

Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өнөөдрийн байдлаар 58 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 845 боллоо. Нэмж батлагдсан тохиолдлын 7 нь нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 58 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх