Цахим мэдээ
Нийгэм

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал ӨНӨӨДӨР болж байна

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал болно

Шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр болж буй.

16 настай охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон. 

Уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн газар хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 

Хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдаж буй. Тус шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр болж буй. 

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын таван өмгөөлөгч оролцох юм. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх