Цахим мэдээ
Урлаг, Спорт

YG Entertainment ирэх намар 5 гишүүнтэй шинэ хөвгүүдийн хамтлагаа танилцуулна

YG Entertainment хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард TREASURE хамтлагийг танилцуулж байсан юм.

Өмнөд Солонгосын кпоп агентлаг YG Entertainment зургаан жилийн дараах анхны шинэ хөвгүүдийн хамтлагаа энэ оны 9-р сард танилцуулахаар болсноо мэдэгдлээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хюн-сук албан ёсны блогтоо байршуулсан бичлэгтээ “Шинэ хамтлагаа 9-р сард танилцуулахаар төлөвлөж байна. Олон хүний сонирхож буй асуултад хариулахад гишүүдийн тоо тав байна” гэж хэлсэн ч хамтлагийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг зарлаагүй байна.

YG Entertainment хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард TREASURE  хамтлагийг танилцуулж байсан юм. 

Мөн Ян Хюн-сук шинэ уран бүтээлчид болон IP төслүүдийн талаар мэдээллийг үе шаттайгаар ил болгоно гэж мэдэгдэж, “Next Monster” нэртэй байж магадгүй шинэ охидын хамтлагийн талаар ч дурдсан байна.

Түүнчлэн энэ онд BABYMONSTER болон TREASURE хамтлагууд шинэ цомог гаргах, мөн BIGBANG 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх