Цахим мэдээ
Урлаг, Спорт

ТА ТАРГАН УУ?

Сүүлийн жилүүдэд монгол хүн бүрийн 3 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй болж байгаа мэдээ байна. Судлагаагаар 16-54 насны хүмүүсийн 54.4% нь таргалалттай байгаа тоон мэдээнээс гадна аюултай гэж болох ноцтой асуудал бол хүүхдүүдийн дундах илүүдэл жин эрчимтэй ихэсч буй байдал юм.

Тохиолдол жишээ;

Саяхан 28 тай хүчний байгууллагад ажилладаг 120 кг жинтэй залуу ирж үзүүлэв. Тэрээр маш өндөр даралттай ба түүнээсээ айдас үүсч тархинд эмгэг бодолтой болсон байв.Нэг найз нь унтаад сэрээгүй зүрх нь гэнэт хаагдсан ба түүний үеийнхэнд энэ маш том цохилт болсон ба хайсаар яваад манай эмнэлэгт ирсэн нь энэ байв. Асуумжаар автомашин унадаг, суугаа ажил хийдэг, 7 хоногт 1 -2 удаа найзуудтайгаа архи уудаг, тогтмол ресторанд солонгос хятад шарсан халуун амтлагчтай хоол иддэг, маш стресстэй байнга цухалдаж уурладаг, заваараа пс гар утсаар байнга тоглодог, ямар ч дасгал спортоор хичээллэдэггүй ( завгүй л гэж байна лээ)тамхи татдаг, удамшлын өвчин харвалт даралт аавын талд ихэсдэг, орчин цагийн залуусын нийтлэг хэв маяг болсон залуу байлаа.

Өөрөө ч мэдэхгүй цусан дахь сахар төмөр 2 нь ихэсч буйг илрүүлж оношлон эмчилгээ зөвлөгөө өглөө.

Судал шээс 5 цэцгээр шинжлэн европ лабораторийн шинжилгээгээр нягт оношлон идээ унд явдал мөрийг өөрчлөн хийг дарж, сав эрхтнүүдийг туулгаар, цул эрхтнүүдийг нь хануураар засч, уламжлалт эмийн эмчилгээ, харвалтаас сэргийлэх, цусны сахар буулгах, цус шингэлэх заалтаар тодорхой судлуудыг хануур хийж эхний эмчилгээний суурийг тавив. Эмчилгээ дууссны дараа хяналтын шинжилгээг давтаж тогтмол дасгал хөдөлгөөн хийх, стрессээс зайлсхийх амьсгалын дасгал, эрүүл амьдралын хэв маяг, УАУ ны улирал настай уялдсан зөв хооллолтыг зааж чиглүүлэв.

Ийм хэв маягтай залуус түм түмээрээ монголд амьдарч байгаа ба ганц нэг шинжилгээ сахрын болон даралтны ойр зуурын аргацаасан эм ууж явсаар хүндэрч ирэх нь олон байгааг сануулах гэж дээрх тохиолдлыг өчлөө.

Та хажуудаа байгаа аав ах нөхөр дүүгээ анхаарч харвалт,шигдээс сахрын шижингээс урьдчилан сэргийлэх УАУ ны төгс хоргүй, өндөр үр дүнтэй цогц эмчилгээний аргыг урьдчилан сэргийлэх зорилгоор заавал тогтмол хийлгэж заншаарай!

Таргалалтын хүндрэлт эрсдлүүд бол

Зүрх судасны өвчин

Цусны даралт ихсэх

Ходоодны эмгэг

Нойр булчирхай сахрын шижин

Цусны холестрин, өөх тос ихсэх судас элэг зүрх өөхлөх

Тулай тулгуур эрхтний өвчнүүд

Судасны хатуурал , нарийсал, бөглөрөл

Тархины харвалт

Зүрхний шигдээс

Хорт хавдар

Үргүйдэл бэлгийн сулрал

Цөсний чулуу

Арьсны унжих язралт

Хавагнах

Хараа сонсгол муудах

Томуу ковид халдвараар өвчлөх

Стресстэх, жиндээ түүртэх тайван бус байх зэрэг түмэн асуудал дагуулдаг юм.

др Ма.

СЭТГЭГДЭЛ Үлдээх