Цахим мэдээ
Нийгэм

Туулын хурдны замыг эсэргүүцэн иргэд мэдээлэл хийв

Туул голын зам тавихыг эсэргүүцсэн иргэд: Бидний зүгээс өдөр бүр очиж тэр кемпийг нь очиж шалгаж байгаа.

Монгол улсдаа 17 жил ажилласан экологийн зөвлөх Туяа буюу мэргэжлийн хүний тусламжтайгаар байгаль орчинд хүчтэй хор хөнөөлтэй 41 төрлийн үйл ажиллагаа явуулсныг олж тогтоолоо. Энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа ХАУ ЯАНЬ ЖЕНРАШН компанитай шийдвэр гаргах түвшиний байгууллагууд буюу НИТХ, ТУУЛЫН сав газрын засаг захиргаа, БОЯамны Уур Амьсгал Өөрчлөлттэй Тэмцэх газар, Нийслэлийн Засаг Захиргааны ажлын алба зэрэг газрууд нь үгсэн хуйвалдаж, хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахад өөрсдийн зүгээс үүрэгт ажлаа явуулаагүй дэмжсэн албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцохыг "АТГ-аас  шаардаж байна.

Экологийн Зөвлөх Туяа: Тэнгэр телевизээр 4 сарын 27-нд явсан хэлэлцүүлэг дээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ХАУ ЯАНЬ ЖЕНРАШН компаниас ямарч ажил эхлүүлээгүй байгаа гэж мэдэндсэн. Гэтэл -Бид 2 хоногийн өмнө очиж үзэхэд пайзтай төмөр шон усан дотор зоож тавьсан байсан. "Хурдны замаа аль хэдийн эхлүүлсэн" байна гэж харсан. Энэ нь ундны уснаас 15-20 метр зайд байсан.

Бидний зүгээс: 

  • Байгаль орчны яамнаас Байгаль орчны үнэлгээ хийж залуу мод бургасыг шилжүүлэн суулгах ёстой байхад зүгээр тайрч хядсан
  • Усны газраас барилга байгууламжийн дүгнэлт, зөвшөөрөл олгоогүй байхад үйл ажиллаагаагаа эхлүүлсэн
  • Нийслэлийн орлогч дарга Даваадалай гадны байгууллагад үйлчилсэн байж болзошгүй
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар мөн үйл ажиллагааг зүгээр хараад дэмжээд байж байсан
  • Ундны усны төвөөс 15-20 м зайд барилгын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн
  • Дотоодын цэргийн газраас эх орныхоо газар нутгийг хамгаалах үүргээ гүйцэтгээгүй
  • Голын голдирлыг өөрчилсөн
  • Дуудлага өгөхөд үргэлж ирдэггүй 
  • Зогсоох шийдвэр гаргасан байхад  Хан-Уул дүүргийн 3-р хорооны газар Хүнд даацын машинаар тээвэрлэлт хийсэн нь Монгол улсын хууль дүрмийг үл тоон зөрчсөн үйлдэл зэрэг нийт 41 төрлийн зүйлээр Эрүүгийн Цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албанаас хариуцлага тооцох шаардлагатай.

Хүн амын маань 50-с дээш хувь нь УБ хотдоо амьдардаг мөн ундны усаа Туул голоос авч хэрэглэдэг учраас ард иргэд нийтээрээ эдгээр үйл ажиллагааг маань дэмжин оролцож, цахимаар дагаж, мэдээлэлтэй байгаарай, дэмжээрэй гэж уриалж байна.

https://www.facebook.com/share/v/14ZqYzqAfUy/

СЭТГЭГДЭЛ Үлдээх