Цахим мэдээ
Мэдээ

Н.Учралын 28 хоногийн хууль

Төрийн үйлчилгээ саатах биш, зориуд удааширч байна. Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хугацааг хуулиар 30 хүртэл хоногоор тогтоосон байдаг (ихэнх тохиолдолд 14–30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт үйлчилдэг). Гэвч практикт энэ хугацаа “дээд хязгаар” биш, харин “зориуд барих стандарт” болж хувирчээ. Сүүлийн үед иргэдээс ирж буй гомдлын гол агуулга нь нэг зүйл дээр төвлөрч байна шийдэж болох асуудлыг зориуд 28–30 хоног хүлээлгэдэг болсон. Эх сурвалжуудын мэдээлснээр: “Ялгавартай шийдэж байна” гэх гомдлоос зайлсхийхийн тулд бүх хүсэлтийг жигд хугацаанд барих чиглэл өгөгдсөн.  Цахим хяналтын системд “хугацаандаа багтсан” харагдуулах нь бодит үйлчилгээний чанараас илүү чухал болсон  түргэн шийдэгдэх боломжтой хүсэлтүүдийг хүртэл зориуд хойшлуулдаг болсон.  Энэ үзэгдлийг төрийн удирдлагын онолд “бюрократ эсэргүүцэл” (bureaucratic resistance) гэж тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл, бодлогын өөрчлөлт, хяналт шахалтад дунд шатны албан хаагчид ил тод зөрчихгүйгээр, харин процессыг удаашруулах замаар хариу барих хэлбэр юм. Эдийн засгийн үр дагавар нь тодорхой  импортын барааны өртөг нэмэгдэж, хэрэглэгч дээр шууд дарамт болж байна.  Жижиг, дунд бизнесүүдийн эргэлтийн хөрөнгө гацаж байна,  барилгын материал, хүнсний түүхий эдийн нийлүүлэлт саатаж, улирлын ажил доголдож байна үүнийг хэрхэн хурдан шийдэх вэ? сайдаа.

Хууль зөрчөөгүй хэрнээ иргэдийг хохироодог механизм энд хамгийн ноцтой нь энэ бүхэн ил тод хууль зөрчсөн үйлдэл биш. Харин хуулийн дээд хугацааг системтэйгээр ашиглах процедурын нарийвчлалаар халхавч хийх  хариуцлагыг систем, журам руу шилжүүлэх гэсэн аргаар хариуцлагаас зугтах, үйлчилгээ сааруулах механизм бий болсон байна. Төрийн үйлчилгээний үндсэн зарчим нь уг нь  шуурхай, ил тод, иргэн төвтэй гэтэл бодит байдал дээр  хариуцлагагүй болсон нь системийн гажуудал гэдгийг харуулж байна. Асуудал хүмүүс дээр биш, тогтолцоонд байна Сайд, дарга солигддог ч үйлчилгээ үзүүлдэг дунд шат хэвээр үлддэг. Тэд бодлогыг хэрэгжүүлдэг ч, мөн гацаах чадвартай гэдгээ харуулсаар байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх