Цахим мэдээ
Нийгэм

Шууд лайв: Terguun.mn "Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ын 11 дүгээр ангийн охид олуулаа нийлж нэгнийгээ Бүүлийдэж, улмаар зодож хохироожээ"

Шууд лайв: “Terguun.mn”

Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ын 11 дүгээр ангийн хүүхдүүдийн хооронд өнгөрсөн 5 дах өдөр буюу 4 сарын 24-нд охидын “Бүүлийдэлт болж, улмаар олуулаа нийлж нэгнийгээ зодож хохироожээ.

 Гэмтсэн охин” ар гэрийнхэнтэйгээ Улаанбаатар хотод ирж “Гэмтэл Согогын Үндэсний Төвд” үзүүлж байхдаа мэдээлэл өглөө.

“Хохирогч охины эгч:- Энэ хөөрхөн царайг нь муухай болноод өгье гээд зодохдоо нүүр лүү нь л дайрсан учраас нүүр нь сэгсүүлсэн юм шиг аймар болсон байна. Самардаад, маажаад зөндөө сорив тогтохоор болгосон. Бас хамар нь муруйгаад өдөрт 5-6 удаа их хэмжээгээр цус гарч байгаа. Сэтгэл санааны хувьд бол маш их айдастай, юм асуугаад ярихаар уйлаад маш их хямралтай байгаа. Энэ зодоон “Бүүлийдэлтийг зохион байгуулсан охин нь ангийн даргын үеэл нь байсан. Харин ангийн дарга нь туслаад үйл ажиллагааг дэмжээд байж байсан. Бусад хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүүхэд ийм зүйл зохион байгуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн ангийн бусад 8 хүүхдүүд нь зүгээр л хараад зогсож байсан нь үнэхээр хамарсмаар...

“Сургалтын менежер: -Зодсон шалтгаан юу байсан вэ гэж асуухад

Зодсон охин нь: -Зөрөхдөө мөрлөсөн гэж хэлсэн.” Энэ бол яаж ч харсан хүнийг зодох шалтгаан биш шалтаг...

Өмнө нь 2-3 удаа бас найзуудаараа нийлж “Бүүлийдэж” байсан.

Энэ үйл явдлын дараа зодсон охин, ээжтэй хоёртой таарахад :-“Хэдэн төгрөг авхийн зүгээр сорвины тос аваад өгий тэгээд л болоо шд. Чи мөнгө авах гээд л ингээд булайгаа чирээд яваад байгаа биз дээ” гээд ямарч уучлал гуйхгүй бүр доромжлоод үл тоож харьцсан. Зодсон охин бас ямарч харамссан зүйлгүй доромжилсон.

Цахимаар нэрээ нууцласан комментаас орж ирээд “Архи уудаг,Тамхи татдаг нтр гээд...”ор үндэсгүй гүтгэж доромжлоод дарамталж байгаа. Үүнээс болж хичээлдээ явж чадахгүй. Гадуур гарахдаа нүүр амаа далдлаад битүү хувцаслаж,маск зүүж байж арай гэж явж байгаа.

Сургуулийн захиргаанаас:- “Багш нарт арга хэмжээ авсан. Хүүхдүүдийг хурлаар оруулсан” гээд ярьсан. Ангийн багш ойр ойрхон ярьж байгаа. Гэвч энэ бол ингээд шийдэгдэх асуудал биш шүү дээ.Энэ “Бүүлийдэлт гэсэн” муухай үйл явдал сургуулийн орчинд байх ёсгүй.Үүнийг л болиулмаар байна.

      Сүүлийн хэдэн жилүүдэд дэлхий дахинаа ЕБС, Их дээд сургуулиудад “Бүүлийдэлт” хэмээх зүйл ихээр дэлгэрч хүндэрч байна. Үүний нэг жишээ болох үйл явдал ганцхан хотод бус хөдөө орон нутагт ч нэлээдгүй байгааг харж болно. Хөдөө орон нутагт онлайн хэрэглээ багатайгаас болж  иймэрхүү үйл явдал хамгийн их хаалттай явагддаг болов уу?

Амгалан тайван хөдөө минь шинэ эринд шилжихдээ

Айдас түгшүүрээр дүүрэх вий...

https://www.facebook.com/share/v/1HM8w6ZbEz/

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (59.153.114.209)
    Odoo uyin huuhdudde bsh ger bulin humuujilshde
    2026 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.213)
    Ymar aimar ym be odoo uyiin huuhduud
    2026 оны 04 сарын 30 | Хариулах