Энэ үйл явдал нь "Бээжинд болохоор төлөвлөгдсөн Доналд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын" өмнөхөн гарч байна
Цагаан ордны төлөөлөгч “Трампын засаг захиргаа Америкийн инновацлаг технологийн салбарыг гадаадын зохисгүй нөлөөллөөс хамгаалсаар байх болно” гэж мэдэгдсэн байна.
АНУ-тай технологийн өрсөлдөөн ширүүсч буй энэ үед Бээжин хиймэл оюуны салбар дахь хяналтаа чангатгаж, Meta компанийн AI стартапыг худалдан авах хэлцлийг зогсоохоор оролдож байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь АНУ Хятадын технологийн компаниудын дэвшилтэт чипийн хандалтыг хязгаарлах оролдлого хийж буйтай зэрэгцэн, Хятадын AI чадвар, оюуны өмчийг гадаадын компаниуд авах эрсдэлд Бээжин илүү болгоомжтой хандаж байгааг харуулж байна.
Сингапурт төвтэй ч Хятадын гаралтай Manus нь хүний оролцоог бага шаардсан, төвөгтэй даалгавар гүйцэтгэх чадвартай ерөнхий зориулалтын AI агентууд хөгжүүлдэг компани юм.
Хэлцлийг цуцлах шаардлагыг Хятадын хууль, журмын дагуу гаргасан гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгдсэн байна. Гэвч Сингапурт бүртгэлтэй Manus компанитай холбоотой хэлцлийг ямар үндэслэлээр цуцлах гэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Калифорнид төвтэй Meta компанийн зүгээс “Энэ хэлцэл холбогдох хууль тогтоомжийг бүрэн хангасан. Шалгалт зөв шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж хариу мэдэгдэл гаргажээ.
Цагаан ордны төлөөлөгч “Трампын засаг захиргаа Америкийн инновацлаг технологийн салбарыг гадаадын зохисгүй нөлөөллөөс хамгаалсаар байх болно” гэж мэдэгдсэн байна.
Meta 2024 оны арванхоёрдугаар сард Manus-ийг худалдан авах болсноо зарласан нь Хятадтай холбоотой AI компанид АНУ-ын томоохон технологийн компани хөрөнгө оруулж буй ховор тохиолдолд тооцогдож буй.
Meta энэ хэлцлээр өөрийн платформууд дахь хиймэл оюуны боломжуудыг өргөжүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд “Manus-д Хятадын өмчлөлийг үргэлжлүүлэх сонирхол байхгүй” гэж мэдэгдэж байв. Мөн тус компани Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөсөн байна.
2025 оны тавдугаар сард Benchmark-ийн удирдсан 75 сая ам.долларын хөрөнгө босгосны дараа Manus Хятад дахь оффисуудаа хааж, ажилчдаа цомхотгон, үйл ажиллагаагаа Сингапур руу шилжүүлжээ.
Ингэснээр Manus-ийн толгой компани болох Butterfly Effect Сингапурт дахин бүртгэгдэж, АНУ-ын Хятадын AI компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хязгаарлалт болон Хятадын дотоодын дүрмийг тойрох боломж бүрдсэн юм.
Хятад улс уг хэлцлийг зогсоох оролдлого нь тавдугаар сарын дунд үед Бээжинд болохоор төлөвлөгдсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалтын өмнөхөн гарч байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх