Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулахад эрхтэн хурц болно

Өнөөдөр аргын тооллын 2026-4-27, Даваа гараг, Билгийн тооллын 11, Сумъяа гараг

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандаж, 19 цаг 58 минутад жаргана.

Бага морь одтой, цагаагчин хонь өдөр, үс засуулахад эрхтэн хурц болно.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх