Сошиал контент бүтээгч CAMI өөрийн цахим хуудсаар дамжуулан 1 сая дагагчийн босгыг давсан тухайгаа зарлалаа. Түүний энэ амжилт нь Монголын дижитал контентын салбарт шинэ түвшний үзүүлэлт болж байна. CAMI-ийн “1 сая хүрлээ” хэмээх бичлэг богино хугацаанд олон мянган хандалт авч, үзэгчдийн анхаарлыг татаж байна. Тус видео нь нийтлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дотор хэдэн зуун мянган үзэлт цуглуулсан нь түүний нөлөөллийн цар хүрээг илтгэж байна. Сүүлийн жилүүдэд Монголд сошиал платформ дээрх контент бүтээгчдийн тоо эрс өссөн бөгөөд дагагчдын тоо нь тухайн хүний нөлөөлөл, зах зээлийн үнэлэмжийг тодорхойлох гол үзүүлэлт болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх