Өнөөдөр аргын тооллын 2026-4-24, Баасан гараг, Билгийн тооллын 8, Сугар гараг
Өдрийн наран 5 цаг 47 минутад мандаж, 19 цаг 54 минутад жаргана.
Найралт эх одтой, шар луу өдөр, үс засуулахад нас уртасна.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх