Никотин нь тамхины ургамлаас гаралтай, хүний мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг химийн бодис. Энэ нь донтуулах үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсний дараа тархинд хурдан хүрч, түр зуур тайвшрал, сэргэг мэдрэмж төрүүлдэг. Гэвч энэ мэдрэмж богино хугацаатай тул дахин хэрэглэх хүсэл төрүүлж, улмаар хамаарал бий болгодог. Цахилгаан тамхинд яагаад никотин байдаг вэ? Цахилгаан тамхины шингэнүүдэд янз бүрийн хэмжээний никотин агуулагддаг.
Зарим бүтээгдэхүүн “бага агууламжтай” гэж сурталчилдаг ч бодит хэрэглээнд олон удаа сорох үед биед орох хэмжээ өндөр байдаг. Зарим нэг удаагийн хэрэглээтэй вэйпүүд хэдэн хайрцаг тамхитай тэнцэх никотин агуулсан байх нь ч бий. Никотины хор уршиг донтолт үүсгэнэ. Улмаар нэг хэрэглэж эхэлсэн хүн дахин хэрэглэх хүсэлтэй болдог. Хамгийн аюултай нь зүрх судасны ачаалал нэмэгдүүлээд зогсохгүй зүрхний цохилт, даралт өсгөнө. Мөн тархины хөгжилд сөрөг нөлөөтэй өсвөр насныхны ой тогтоолт, анхаарал төвлөрөлд нөлөөлж болзошгүй. Сэтгэл түгшилт нэмэгдүүлнэ мөн түр зуур тайвшруулдаг мэт боловч дараа нь илүү бухимдал төрүүлдэг. Утаат тамхи руу шилжих эрсдэлтэй цахилгаан тамхи буюу вэйп хэрэглэгчдийн дунд энгийн тамхи хэрэглэх магадлал өсдөг. Амт оруулагч, үнэрт бодисуудтай хослон уушги, амьсгалын замд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Цахилгаан тамхи орчин үеийн загвар мэт харагдавч түүний гол зангилаа нь никотин буюу донтуулагч бодис хэвээр байна. Нэгэнт донтох тусам эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйгээр хохирох эрсдэл нэмэгдэнэ. Иймээс “энгийн тамхинаас дээр” гэх сурталчилгаанд хууртахгүй, никотины бодит аюулыг ойлгох цаг болжээ залуусаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх