Цахим мэдээ
Мэдээ

Цахилгаан тамхи залуусын эрүүл мэндэд чимээгүй заналхийлэл болж байна

Утаагүй мэт харагдавч угтаа  бидний эрүүл мэндэд хор уу чанар нь их юм. Цахилгаан тамхи залуусын эрүүл мэндэд чимээгүй заналхийлэл болж байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан тамхи буюу вейпийг “энгийн тамхинаас хор багатай”, “үнэргүй”, “загварлаг хэрэглээ” гэх ойлголтоор залуус, өсвөр насныхан өргөн хэрэглэх болсон. Гэвч утаагүй мэт харагдах энэ төхөөрөмжийн цаана хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэлүүд нуугдаж байгааг эмч, судлаачид анхааруулсаар байна.

Никотины далд хамаарал Цахилгаан тамхины гол найрлагын нэг нь никотин.

 

Энэ бодис нь тархинд хурдан нөлөөлж, донтуулах шинж чанартай. Ялангуяа өсвөр насныхны тархины хөгжил бүрэн гүйцээгүй үед анхаарал төвлөрөл, ой санамж, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, “зүгээр сонирхоод хэрэглэж үзсэн” нэг удаагийн сонголт цаашдаа хамаарал болон хувирах магадлал өндөр. Уушгины чимээгүй гэмтэл Цахилгаан тамхинаас гарч буй уур нь зүгээр усан уур биш. Түүнд химийн бодис, үнэр оруулагч, хүнд металл, бичил тоосонцор агуулагдаж болохыг олон улсын судалгаанууд харуулсан. Эдгээр бодис нь: Хүний  уушги цочроох,  амьсгал давчдуулах,  архаг ханиалга үүсгэх, уушгины үрэвсэл нэмэгдүүлэх, бүүр цаашлаад зарим тохиолдолд ноцтой гэмтэлд хүргэх эрсдэлтэй. 

 АНУ болон бусад оронд вейп хэрэглээтэй холбоотой уушгины хүнд өвчлөл бүртгэгдсээр  байсан. Зүрх судасны эрсдэл Никотин нь судас агшааж, зүрхний цохилтыг хурдасгадаг. Тиймээс удаан хугацаанд хэрэглэвэл даралт ихсэх, зүрх судасны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Ялангуяа зүрхний суурь өвчтэй хүмүүст илүү аюултай. Залуусыг онилсон маркетинг жимсний амт, өнгөлөг савлагаа, жижиг авсаархан хэлбэр, сошиал орчин дахь сурталчилгаа нь цахилгаан тамхийг “аюулгүй хэрэглээ” мэт ойлгуулж байна.

Гэвч энэ нь шинэ үеийн никотины хэрэглэгчдийг бий болгож буй маркетингийн нэг хэлбэр гэж мэргэжилтнүүд үздэг. Монголд анхаарах цаг болсон уу? Манай улсад цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа ч хяналт, насны шалгуур, эрүүл мэндийн мэдээлэл хангалтгүй хэвээр байна. Сургуулийн орчинд хүртэл хэрэглэж буй талаар багш, эцэг эхчүүд анхааруулж эхэлжээ. 

 Цахилгаан тамхи энгийн тамхинаас өөр хэлбэртэй болохоос хор нөлөөгүй гэсэн үг биш. Донтуулах никотин, уушги болон зүрхэнд үзүүлэх эрсдэл, өсвөр үеийг татах маркетинг энэ бол шинэ төрлийн эрүүл мэндийн заналхийлэл юм. Утаагүй байж болох ч хоргүй гэсэн үг  биш.

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх