Туул голын нөөц 2040 он гэхэд нийслэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дангаар хангаж чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Одоогоор Улаанбаатар хот 100 хувь газрын доорх усанд түшиглэж байгаа бөгөөд өдөрт 185–225 мянган шоо метр цэвэр ус хэрэглэдэг.
Харин 2040 он гэхэд энэ хэрэгцээ 772 мянган шоо метр хүрч өснө гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, Туул голын сав газрын усны нөөц, газрын доорх усны нөхөн сэлбэлт, хүн амын өсөлт, үйлдвэржилт, орон сууцжилт зэрэг хүчин зүйлсийг харвал Улаанбаатарчуудыг ундны усаар хангах өнөөгийн систем хангалтгүй болох нөхцөл үүсэж байна.
Азийн хөгжлийн банк болон бусад судалгаанд энэ эрсдэлийг бууруулахын тулд шинэ эх үүсвэр, гадаргын ус ашиглах цогцолбор, ус дахин боловсруулах систем, хэрэглээний хэмнэлт зайлшгүй хэрэгтэй гэж үздэг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх