Өнөөдөр аргын тооллын 2026-4-21, Мягмар гараг, Билгийн тооллын 4, Ангараг гараг
Өдрийн наран 5 цаг 52 минутад мандаж, 19 цаг 50 минутад жаргана.
Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин үхэр өдөр
Үс засуулахад бие эрхтний хүч сайжирна.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх