Цахим мэдээ
Нийгэм

С.Баярцогт: С.Зориг агсны амийг улс төрийн зорилгоор ашиглаж ирсэнд харамсаж байна

Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ардчиллын анхдагчдын нэг Санжаагийн Зориг агсны мэндэлсний ой тохиож байна. Энэ өдөр Ардчилсан намын гишүүд, журмын нөхөд нь уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурсдаг билээ.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт байр сууриа илэрхийлж, С.Зориг агсны үйл хэрэг болон түүний амь насыг улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн явдалд харамсаж байгаагаа онцоллоо.

Тэрбээр “Бид С.Зориг агсны үйл гавьяаг дурсахын оронд түүний үхлээр 24 жилийн турш улс төр хийж, шоу болгосон. Энэ бол туйлын харамсалтай хэрэг. Тэр хүн бол Монголын ардчиллыг эхлүүлсэн түүхэн зүтгэлтэн” хэмээн хэлсэн байна.

С.Зориг агсны амь нас хөнөөгдсөн хэрэг нь олон жилийн турш улс төр, нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд түүний үйл хэргийг үнэлэх, дурсах асуудал өнөөг хүртэл олон нийтийн дунд яригдсаар байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх