Цахим мэдээ
Мэдээ

БАРИМТ 1027: Эрүүл мэндээр тоглосон бизнес

Итгэл дээр тогтсон луйварын сүлжээ хүн өвдөх үедээ эмчид итгэдэг. Эдгэрэхийн тулд эм, эмчилгээ хайдаг. Гэтэл энэ итгэл найдвар, айдас түгшүүр дээр дөрөөлөн ашиг олдог бизнес Монголд хэдийнэ цэцэглэжээ. Сошиал орчин, онлайн худалдааны сувгуудаар дамжин “түргэн үйлчилгээтэй”, “100 хувь баталгаатай”, “жин хасна”, “элэг цэвэрлэнэ”, “түрүү булчирхай эдгээнэ”, “бэлгийн сулрал арилгана”  бүүр эрхтэн томруулна гэх мэт амлалтаар гарал үүсэл тодорхойгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнүүд өндөр үнээр худалдаалагдаж байна.

Манай редакцын сурвалжилгаар зарим бүтээгдэхүүн нь хил гаалиар хэрхэн нэвтэрсэн нь тодорхойгүй, зарим нь эх орондоо худалдахыг хориглосон, зарим нь эмийн бүртгэлгүй байж болзошгүй нөхцөл байдал илэрлээ.

Хамгийн ноцтой нь иргэд өвчиндөө шаналж, эмнэлгийн тусламж авахын оронд цахим сурталчилгаанд итгэн мөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ бол зүгээр нэг наймаа биш. Энэ бол хүний өвчин зовлонгоор ашиг олдог бизнес. Энэ бол эрүүл мэндээр тоглосон бизнес. Хяналт хаана байна? Хариуцлага хэн хүлээх вэ? Иргэдийг хэн хамгаалах вэ?

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (202.126.88.76)
    Танайх нотолгоотой болоод хүний зураг энгэж тавьдаг хэрэг үү хэрэглэсэн хүмүүсээс нь асууж тодруулж үзсэн үү ???
    2026 оны 04 сарын 20 | Хариулах