Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг. Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхай өвчлөөгүй хэвийн үедээ нүдэнд ил харагдаж, гараар барих төдийхөнд мэдрэгдэхгүй. Зөвхөн мэргэжлийн эмчийн тэмтрэх үзлэгээр мэдэгддэг.
Бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр ялгарахгүй байгаа үед биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Дараах шалтгааны улмаас бамбай булчирхайн дааврын хэт багасалт үүсдэг. Үүнд:
Бамбай булчирхайн дааврын дутагдал хэр хүнд байгаагаас шалтгаалан шинж тэмдэг өөрчлөгдөнө. Тухайлбал:
Эхэн үедээ жин нэмж, ядрах шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хүндрэх тусам шинж тэмдгүүд нэмэгддэг. Дааврын хэт багасалтыг эмчлэхгүй орхивол аажмаар бусад эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн сэтгэл санаанд өөрчлөлт орж, мартамхай болох шинж ажиглагдана. Дааврын хэт багасалт нь ховор тохиолдолд амь насанд хүрэх хэмжээнд хүндэрдэг.
Нярай хүүхдэд бамбайн даавар дутагдах
Бамбай булчирхайгүй нярай төрөх эсвэл бамбай булчирхай нь зөв ажиллахгүй байх үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.
Нярай хүүхдийн бамбайн дааврын дутал нь амь насанд хүрэх эрсдэлтэй тул заавал эмчид хандах хэрэгтэй.ьБага насны хүүхдүүдэд бамбайн даавар дутагдах нь дараах шинж тэмдгээр илэрдэг. Өсөлт удааширч намхан болох
Арьс хуурайших, өтгөн хатах, нүүр хөөх, хоолой сөөнгө болох, ямар ч шалтгаангүйгээр маш их ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.
Жирэмсэн ээжүүд бамбайн дутагдалтай байвал ургийн өсөлт бойжилт удааширч, өөр олон сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай. Мөн хүзүү хэсгээр томрох, зүрхний хэм алдагдах, булчингийн сулралтай болох, үргүйдэх, ургийн гажигтай хүүхэд төрүүлэх аюултай.
Иод агуулсан дараах хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгийн их иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнд далайн хүнснүүд ордог.
Бамбай булчирхайн эмгэг нь эмчлэхэд хамгийн хөнгөхөн өвчин. Хамгийн чухал нь жилдээ нэг удаа заавал үзүүлж байх хэрэгтэй. Өдөр тутам уух дааврын эм хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээ эхэлснээс 1-2 долоо хоногийн дараа биеийн байдал сайжирч, жин буурч байгаа нь ажиглагдана. Урьд нь бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байсан бол эмчийн хяналтад байж дааврын хэмжээг тогтмол түвшинд барих нь чухал.
СЭТГЭГДЭЛ Үлдээх