Цахим мэдээ
Нийгэм

Т.Баатар: Цагдаагийн албан хаагчийн олон удаагийн шаардлагыг хүлээж аваагүй учир резинэн сумтай буу ашигласан

Уг асуудлын талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатар тайлбар өгөхдөө, тухайн иргэн нь эхнэртээ халдаж байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид олон удаа шаардлага тавьсан ч биелүүлээгүй гэв.

Иймд резинэн сумтай буу ашигласан бөгөөд иргэний гуя хэсэгт шалбарсан шарх үүссэн байна. Түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор зөрчлийн хэргээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх