Цахим мэдээ
Урлаг, Спорт

А.Адъяасүрэн Ази тивийн аваргын хошой хүрэл медальтан болов

Улаанбаатар, 2026 оны 4 сарын 18.

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болж буй “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ А.Адьяасүрэн хоср дахь хүрэл медалиа хүртэв.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн отгон аварга БНСУ-ын тамирчин Ким Хаюүныг ялснаар ийнхүү хүрэл медаль авсныг Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээллээ.  

А.Адъяасүрэн 2024 онд Хонгконгод зохиогдсон тивийн аваргаас хүрэл медаль авч байжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх