Цахим мэдээ
Мэдээ

Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр

Өнөөдөр  аргын тооллын 2026-4-17, Баасан гараг, Билгийн тооллын 30, Сугар гараг

Өдрийн наран 5 цаг 59 минутад мандаж, 19 цаг 44 минутад жаргана.

Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр, үс засуулахад тохиромжгүй.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх