“Good Goodbye” дуунаас хойш зургаан сарын дараа эргэн ирсэн Хваса
Хвасагийн шинэ “So Cute” дууны клип 11 сая үзэлтийг давж, түүний хамгийн сүүлийн уран бүтээлийн хувьд томоохон амжилтыг авчрав.
“So Cute” дуу нь нэгэн хэвийн өдөр тутмын амьдрал дунд жижигхэн, энгийн сайхан мөчүүдээс хүч урам авах тухай утга санааг илэрхийлдэг. Хүүхдүүдтэй хөгжилтэй цагийг өнгөрөөж буй Хвасаг харуулсан уг клип нь үзэгчдээс эерэг хариу авчээ.
Тэрбээр өмнөх хит “Good Goodbye”-ийн дараа хөгжмийн зохиолч Пак Ү Сантай дахин хамтарч эрч хүчтэй дэнс-поп дууг бүтээсэн байна.
Хваса уг дуугаа хөгжмийн нэвтрүүлгүүдээр идэвхтэй сурталчилж байгаа бөгөөд олон төрлийн телевизийн шоу болон веб контентод оролцож, шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойр харилцаж байгаа юм. “Good Goodbye” дуунаас хойш зургаан сарын дараа эргэн ирсэн Хваса цаашид ч идэвхтэй уран бүтээлээ үргэлжлүүлж, олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан фенүүдтэйгээ холбоотой байх болно гэдгээ онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх