Өнөөдөр аргын тооллын 2026-4-15, Лхагва гараг, Билгийн тооллын 28, Буд гараг
Өдрийн наран 6 цаг 3 минутад мандаж, 19 цаг 41 минутад жаргана.
Могойг хүлэгч одтой, шарагчин хонь өдөр үс засуулахад тохиромжгүй.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх