Өнөөдөр аргын тооллын 2026-4-9, Пүрэв гараг, Билгийн тооллын 22, Бархасбадь гараг
Өдрийн наран 6 цаг 15 минутад мандаж,19 цаг 33 минутад жаргана.
Суулга одтой, харагчин үхэр өдөр, үс засуулахад эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх