Цахим мэдээ
Нийгэм

Иргэн: Б.Энхцэцэг “Төрийн ордны гадаа 32 сар амьдарч байна

Ерөнхий сайдууд хүлээлт үүсгэсээр байгаад орох оронгүй болсон

Гол асуудал нь МУ-аас Гадаад уруу экспортонд 6 жил гаран мах гаргаад явсан.

 Гэтэл экспортонд гаргах гэж бэлдсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн махыг “Төрийн 5 байгууллага / Хүнс ХААЯам, Тагнуулийн ЕГазар, Цагдаа, Мэргэжлийн ХЕГазар, Мал эмнэлгийн ЕГазар / очиж үзээд шалгаад хянан баталгаажуулсан байхад гадагшаа гаргахгүй одоо  хүртэл асуудлыг маань шийдээгүй л байна.

МУ-ын Шадар сайд асан Амарсайхан 2022 оны 5,6 сард бүх албаны хүмүүсээ дагуулж яваад хяналт шалгалт хийж хянан баталгаажуулж байсан. “Эрүүл ахуйн шаардлага хангах мах гэж алга байна. Эдгээрийг устгалд оруулна” гэж байсан  ч “Муудсан байсан махыг хортой бодис шахаад экспортод гаргасан. Мөн Хяналт шалгалтанд өгөхдөө шинэ, шаардлага хангасан махыг өгч шинжилгээний бичиг авдаг.

Хадгалалтын горим алдсан махнуудыг УИХ-ын дарга асан Занданшатарын “Эрүүл Монгол мах эко компани” Хятад захирал нь Цэнгэл гэдэг хүний нэр дээр гаргадаг.

Цагдаагийн байгууллагад 8-11 зүйл асуудлаар өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх гэж өгсөн.

Өөрсдөө амлалт өгөөд бид нарыг 6,6 жил хүлээлгэж байна.

14 сарын дараа Нийслэлийн прокурор Хэргийг хянаад “Албан тушаалын гэмт хэрэг байна” гэж үзээд шалгасан. Өнгөрсөн 2 сарын 16-нд буюу “Битүүний өмнөх өдөр тогтоогдохгүй байна гээд хаасан” гэж мэдэгдсэн. 3 хоногийн дотор өргөдөл гаргаж өгөх ёстой гэсэн учраас 16-ны өдөр нь өргөдлөө гаргаж өгсөн.

БНХАУ-ын Иргэн Ч муудсан махнуудыг гаргахдаа: “Цэнгэл гэдэг Хятад хүн гаргадаг”гэж ярьсан. Энэ талаар өчнөөн баримт бичиг байхад ингэж гацаалтанд оруулж байна6

Эрх мэдлээ ашиглаад иргэнийхээ бизнесийг булаасан гэхээс өөр юу гэх вэ?

СЭТГЭГДЭЛ Үлдээх