Азийн аваргуудын лигт “Хасын хүлэгүүд” эхний хожлоо авлаа
“Хасын Хүлэгүүд” баг эхний тоглолтоо Хонконгийн “Сөүт Чайна Атлетик”-тай өчигдөр талбайд нь хийлээ
Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтууд эхэллээ. Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
“Хасын Хүлэгүүд” баг эхний тоглолтоо Хонконгийн “Сөүт Чайна Атлетик”-тай өчигдөр талбайд нь хийлээ. Энэ тоглолт 86-84-оор манай залуусын ялалтаар өндөрлөв.
“Хасын хүлэгүүд” дараагийн тоглолтоо энэ сарын 19-нд Тайванийн “Нью Тайпэй Кингз”, 21-нд “Таоюань Пауйан Пайлотс” багтай талбайд нь зочлон тоглоно. Харин ирэх тавдугаар сарын 5, 7, 8-нд дээрх гурван багийг эх орондоо тоглох юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх