Өнөөдөр УИХ-ын гишүүн бөгөөд эрхэм сайд Т.Аубакир “төсөвт тодотгол хийвэл ахмадын тэтгэврийн зөрүүг тэнцүүлэхэд анхаарна” хэмээн хэвлэлийнхэнд яриа өгөхдөө ярьлаа. Сонсоход сайхан, гэхдээ бодит байдалд энэ нь ахмадуудад дахин нэг хүлээлт үүсгэсэн улс төрийн ээлжит мэдэгдэл мэт л ойлголт өгч байна. Зөрүү аль хэдийн “шарх” болсон Монголд тэтгэврийн ялгаа шинэ асуудал биш. Нэг ижил жил ажилласан, ижил хөдөлмөр эрхэлж явсан хүмүүсийн тэтгэвэр өнөөдөр хэд дахин зөрүүтэй байна. Үүний шалтгаан нь: Шимтгэлийн тогтолцооны алдаа түүхэн үеийн бодлогын зөрчил нийгмийн даатгалын шинэчлэлийн дутмаг байдал. Өөрөөр хэлбэл, энэ бол ганц удаагийн “тодотгол”-оор шийдэгдэх энгийн асуудал биш сайдаа. Төсөв бол шалтаг биш, бодлогын тусгал Тэтгэврийн зөрүүг тэнцүүлэх асуудлыг зөвхөн төсөвт тодотголтой холбож тайлбарлах нь өөрөө хариуцлагаас бултах хэлбэр.Т.Аубакир-ийн энэ яриа ахмадуудад найдвар төрүүлэхээс илүүтэй, эргэлзээ үлдээж байна. Учир нь тэдэнд “анхаарна” гэсэн үг биш, шийдсэн бодит үр дүн хэрэгтэй. Ахмадууд “хүлээх” насан дээрээ биш харин шударга амьдрах эрхээ эдлэх насан дээрээ явж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх