Цахим мэдээ
Мэдээ

Хариуцлагагүй нийгэм: Худал, хойрго, хариуцлагагүй бид

Бид яг хаана явна вэ? Өглөө ажилдаа ирнэ дийлэнх хүмүүс хоцорч ирнэ.  Гэхдээ ажил хийх гэж биш  “ажиллаж байгаа дүр үзүүлэх” гэж. Цагийг өнгөрөөж, цалинг хүлээдэг тогтолцоо аль хэдийн хэвийн үзэгдэл болжээ. Бид худал ярьдаг, жижиг худал, том худал ялгаагүй  амьдралын нэг хэсэг мэт. Амласан зүйлээ биелүүлэхгүй байхад ичихээ больсон. “Яах вэ дээ”  гэдэг үг хариуцлагагүй байдлын албан ёсны тайлбар болчихсон. Бид архи уудаг зүгээр нэг баяр биш, зовлон биш,зүгээр л шалтгаангүйгээр. Ажлын 5 өдрийг үр бүтээлтэй бүтээлгүй дөнгөн данган дуусгана тэгээд л өнөөх Баасан ахын төрсөн өдөртэй золгоно, хагас сайнд бие тааруухан өдрийг өнгөрүүлнэ, бүтэн сайнд нь хиртэй хэдэн хувцсаа угааж амарсан ч юмгүй  амраагүй ч юм уу өнгөрнө. Тэгээд л шинэхэн ажлын өдрүүд эхэлнэ. Нийгмийн ихэнх гэхэд хэлсдэхгүй хүмүүс нь  ажилтай ч ууна, ажилгүй ч ууна. Амжилтаа ч архидаж тэмдэглэнэ, бүтэлгүйтлээ ч архидаж мартана. Эцэст нь хожигддог нь хувь хүн биш  нийгэм өөрөө. Бид хариуцлага гэдгийг мэддэггүй. Алдаа гаргавал бусдаас бурууг хайна. Ажлаа дутуу хийвэл нөхцөл байдлыг буруутгана. Харин “би” гэж хүлээх зориг хомс. Ажлын цаг бидний хувьд бүтээх цаг биш, “өнгөрөөх” цаг. Сошиал ухна. Цай ууна. Ярина. Гомдоллоно. Гэтэл үр дүн? Байхгүй. Энэ бүхэн нийлээд юу болж байна вэ? Хариуцлагагүй нийгэм. Хүн бүр өөрийгөө зөвтгөнө. Хэн ч өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй. Гэтэл бүгд өөрчлөлт хүснэ. Энэ бол хамгийн том зөрчил. Бид улс орноо шүүмжилдэг. Засгийг буруутгадаг. Гэхдээ өөрсдөөсөө асуудаггүй “Би өөрөө энэ асуудлын нэг хэсэг биш биз?” Нийгэм гэдэг бол “тэд” би нийгэм гэдэг бол бид. Хэрвээ бид худал ярьсаар, архинд живсээр, хариуцлагаас зугтсаар байвал ямар ч бодлого, ямар ч шинэчлэл биднийг аварч чадахгүй. Өөрчлөлт хаанаас эхлэх вэ? Төрөөс үү? Даргаас уу? Үгүй. Өөрөөс чинь эхэлнэ.   Нэг хүн ажлаа үнэнч хийхээс эхэлнэ. Нэг хүн “би хариуцна” гэж хэлэхээс эхэлнэ. Тэр үед л нийгэм өөрчлөгдөнө. Өнөөдөр бид ямар байна маргаашийн Монгол яг тийм байна. Өнөөдөр иргэн бүр өөрлүүгээ өнгийх цаг нь иржээ. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (202.126.88.172)
    Зөв сэдэв хөндөж бичжээ. Олон асуудал байна бичээд л байх хэрэгтэй
    2026 оны 04 сарын 06 | Хариулах