Цахим мэдээ
Мэдээ

Казак иргэдийн 76 хувь нь Баян-Өлгийд амьдарч байна

Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог.  2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ.

Улмаар ЮНЕСКО Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Казах түмэн нь 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэдэг болсон юм.

Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛ Үлдээх