Цахим мэдээ
Нийгэм

Иргэд гэр бүл болон сэтгэл зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авдаг боллоо

Сонгинохайрхан дүүрэгт “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-ний төв үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус төв нь иргэд, олон нийтэд дараах чиглэлээр үнэ төлбөргүй, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх юм.

-“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих” зөвлөгөө,

-Эрэгтэйчүүдийн эерэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зөвлөгөө,

-Гэр бүлийн зөвлөгөө,

-Хууль, эрх зүйн зөвлөгөө,

-Сэтгэл зүйн зөвлөгөө,

-Архины хамааралтай иргэдэд чиглэсэн зөвлөгөө,

Иргэд гэр бүлдээ тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч, асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх