Өнгөрсөн баасан гарагт сансрын технологийн SpaceX компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэлснээр тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн түүхэн дэх анхны их наядтан боллоо.
Ийм хэмжээний мөнгө ганц хүний мэдэлд байх нь нэгэн цагт төсөөлшгүй зүйл байсан юм. Баасан гарагаас өмнө их наяд ам.доллар нь дэлхийн цөөн хэдэн том улсын эдийн засгийн хэмжүүр, сүүлийн арван жилийн хугацаанд технологийн цөөн хэдэн аварга компанийн зах зээлийн үнэлгээний хэмжүүр байлаа.
“Нэг их наяд” гэдэг нь нэг тэрбумаас мянга дахин их, нэг саяас сая дахин их билээ. SpaceX компанийн хувьцааны ханш огцом өссөний дараа өнгөрсөн баасан гарагийнн үд дунд гэхэд Маскийн хөрөнгийн хэмжээ $1.1 их наядад хүрсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх