Цахим мэдээ
Хэн

Б.Тунгалагтамир: Би бэр хүргэнээ айлын хүүхэд гэж боддоггүй

Б.Тунгалагтамир:

"Би өөрөө маш сайн хадам дээр байж хадмын хатуу занг үзээгүй учраас аль болох бэр, хүргэнүүддээ зөөлөн байхыг хичээдэг. Хааяа бэрүүдтэйгээ залуу ч ярьчихсан байж байдаг чөлөөтэй харилцдаг. Би бэр хүргэнээ айлын хүүхэд хүний хүн гэж бодоогүй. Миний үрийг дагаж манайд ирсэн миний л үр. Тэр хүүхдийг анх ирэхэд нь энэ айлын хүүхэд гэж харах юм бол тэр хүн айлын хүний л зан гаргана. Манай найзууд бэрээ янз бүрээр л хэлдэг. Энэн дээр нь би хэлдэг, чи өөрөө л ээж шиг нь бай тэр хүн анх танайд орж ирсэн сэтгэгдлийг нь л зөв өгч өөрийн охин шигээ л хандах юм бол буцаагаад л чамайг хайрлана. Хүүг чинь дагаад орж ирэхэд нь өө хараад хайгаад хүнийрхүү зан гаргавал тэр хүн хүний л зан гаргана. Тийм учраас хүргэн бэрүүдээ адилхан хайрлаж харьцаж асуудлуудаа ярилцдаг. Ер нь хүн ийм байх нь л зөв"

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин