Ховд аймгийн зэрэг сумын харъяат Монгол улсын заан Б.Бат-Өлзий 1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлжээ.
Б.Бат-Өлзий 2008 онд Зэрэг сумынхаа баяр наадам түрүүлэн сумын заан, 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртэж 2014 онд Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн амйгийн заан цол хүртэж байсан бол тухайн жилдээ Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг тус тус хүртэж байжээ.
Тэрээр 2015 онд анхны улсын баяр наадамдаа барилдаж дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч улсын харцага цолонд хүрсэн. 2019 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмж байжээ.
Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд долоо даван улсын заан цолонд хүрсэн.
Б.Бат-Өлзий заан 2021 оны залуучуудын холбооны ойн барилдаанаар түрүүлсэн ч өдгөө хүртэл арслан цолыг нь олгоогүй байгаа юм. Монголын ард түмэн түүнийг заан, арслангаар тогтохгүй том цолонд хүрэх бөх гэж ярьдаг бөгөөд олон үзэгч дэмжигчтэй өнөө цагийн үндэсний бөхийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх