Цахим мэдээ
Мэдээ

Европын холбоотнууд Украины дайныг зогсоох 5 нөхцөлийг тогтов

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Лондон хотод Европын холбооны түншүүдтэйгээ дайныг зогсоох талаар хэлэлцсэн. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нар уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлдээ "Украины талд бат зогсоно" гэдгээ дахин илэрхийлэв. Мөн дайныг зогсоох шударга бөгөөд урт хугацааны хэлэлцээрт хүрэх таван нөхцлийг хэлэлцэж тогтсоныг мэдэгдлээ. Таван нөхцөлд байлдааныг зогсоох, одоогийн байрлалаас хэлэлцээг эхлүүлэх, Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх зэрэг багтаж байна.

Лондон хотод зургадугаар сарын 7-нд уулзсан барууны гурван удирдагчийг Киевийн хамгийн хүчирхэг холбоотнууд буюу "E3" бүлэг гэж нэрлэх болсон.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхаарал Ираны дайн руу хандах болсон. Гэвч яг одоо АНУ-ын оролцоо шаардлагатай байгааг Европын удирдагчид дахин нотолжээ.

Энхийн хэлэлцээ саатах зуур талууд ширүүн тулаанаа үргэлжлүүлсээр байна. ОХУ-ын арми Украины хотуудад пуужин, дроноор халдсаар байгаа бол Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү шинэ технологи ашиглан нэвтрэх болсон. Тухайлбал, өнгөрсөн Бямба гаригт Украины арми Оросын хоёр дахь том хот Санкт Петербургт дахин цохилт өгсөн. ОХУ ч бас Чернобылийн цөмийн цахилгаан станцын ойролцоох хаягдсан цөмийн түлш хадгалах байгууламж руу дроноор цохилт өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин