Цахим мэдээ
Юу

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.71 сая төгрөг болжээ

Орон сууцны үнийн индекс энэ оны тавдугаар сард 1.40 болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөж, өмнөх сараас 1.6 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 6.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.4 хувиар тус тус өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 2.2 хувиар буурчээ. Тухайлбал, 2026 оны тавдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.71 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 11.6 хувь буюу 473.6 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь буюу 372.8 мянган төгрөгөөр буурчээ.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.84 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 9.6 хувь буюу 392.3 мянган төгрөгөөр өсжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин