Цахим мэдээ
Урлаг, Спорт

Монголын жүдочид "Азийн цом"-оос мөнгө, хүрэл медаль хүртжээ

Азийн цомын нээлттэй тэмцээнээс манай жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +90 кг-д Р.Омар нар медалийн эзэд болжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн жүдочдод дэлхийн чансааны оноо олгох Азийн цомын нээлттэй цуврал тэмцээнийг Узбекистаны Ташкент, Казахстаны Алматы хотод зохион байгууллаа. Ташкентад болсон тэмцээнд 11 орны 660 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас зургаан тамирчин барилджээ. Тэднээс хөвгүүдийн 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл Казахстаны Алматы хотод болж буй цувралын өсвөрийн барилдаан өчигдөр болж манай хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +90 кг-д Р.Омар нар медалийн эзэд болжээ. Тус тэмцээний залуучуудын ангиллын барилдаан өнөөдөр болно.

Азийн цомын нээлттэй тэмцээнд оролцож буй өсвөрийн багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахалж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин