Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгджээ
Орон сууцны үнийн индекс энэ оны 5 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 1.6 хувиар багассан байна.
Түүнчлэн шинэ орон сууцны үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.1, хуучин нь 6.4 хувиар нэмэгдсэн бол өмнөх сарынхаас шинэ орон сууцных 0.1, хуучин нь 2.2 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Тавдугаар сард шинэ орон сууцны нэг м/кв талбайн дундаж үнэ 4.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.71 сая төгрөгийн үнэтэй байлаа. Шинэ орон сууцны дундаж үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 11.6 хувь буюу 473.6 мянган төгрөгөөр нэмэгдэж, Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь буюу 372.8 мянган төгрөгөөр багасжээ.
Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дээрх хугацаанд 4.84 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байв. Дундаж үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 9.6 хувь буюу 392.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Орон сууцны нэг м/кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.58 сая төгрөг байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчим 3.04 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байлаа. 
СЭТГЭГДЭЛ Үлдээх