Цахим мэдээ
5W1H

МУ-ын "Гадаад валютын нөөц" хамгийн дээд түвшинд хүрчээ

Нөөц өмнөх сараас 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд буюу 7.7 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 7,733.05 сая ам.долларт хүрч оны эхнээс 727.8 сая ам.доллароор буюу 10.4 хувиар, өмнөх сараас 406.0 сая ам.доллароор буюу 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ.

Гадаад валютын улсын нөөц ийнхүү өсөхөд он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөлттэй, дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэр таталт өндөр байсан нь голчлон нөлөөлсөн байна. Гадаад валютын улсын нөөцийн энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин