Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, аймгийн төв Өлгий сум руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа ч гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, халдварын тархалтыг хумих зорилгоор хяналт, хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр хилээр гарахаар хүлээж, Өлгий сумаас гарч чадахгүй байсан ачаа тээврийн авто машинууд болон зорчигчдыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа хөдөлгөөнийг нээж гаргаж эхэлжээ. Одоогоор олон улсын ачаа тээврийн авто машинууд болон хилээр гарах зорчигчдын тээврийн хэрэгслийг хилийн боомтын чиглэлд нэвтрүүлж байгаа бөгөөд Өлгий сумаас бусад сумын чиглэл рүү гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.
Эзэнт гүрний үед хамаарах уг олдворууд нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй аж. ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон булш оршуулгын дурсгалыг малтан хосгүй үнэт олдворууд олсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.
Эл өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Энэтхэгийн Соёлын яамны харьяа Үндэсний музей, Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон Шри Ланкийн Махабодхи нийгэмлэгтэй хамтран Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун ринсэлүүдийг энэ сарын 31-нээс 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийдэд зална. Энэ тухай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве мэдээлэв.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана. Энэ хугацаанд суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хаах хугацаа: -2026 оны тавдугаар сарын 29-ний 06:00 цаг Нээх хугацаа: -2026 оны тавдугаар сарын 29-ний 23:00 цаг.
О.Зундуйдорж: "-Нийслэлд 5-10 жил ажилласан зарим мэргэжилтэн мэдээлэлд ойр байдлаа ашиглан тендерийн хулгай хийж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байж болзошгүй. Үүнийг сайн шалгах хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал Тусгай чиг үүргээр Тендэр, болон төсөл хөтөлбөрүүдийг шалгалт оруулж байгааг нь 100% зөв хэмээн дэмжиж байгаа. Дархан эрх байхгүй учраас 45 дарга төлөөлөгчдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй